|
|
Сүүний сургалтын хөтөлбөр
|
|
|
|
|
| Сүүний сургалтын хөтөлбөр |
 |
Сүүний төслийн сургалтын хөтөлбөрийн хүрээнд Сүүний сургалтын үндэсний төвийг хүнсний салбарын мэргэжилтэй ажилтан бэлддэг Улаанбаатар хотын Хүнсний технологийн коллежийн дэргэд байгуулж 2005 оны 10 дугаар сарын 31-ний өдөр албан ёсны нээлтийг хийв. Энэхүү нээлтийн ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагва, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Тода Тацуо нар хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүллээ. Монголчуудын сүү, цагаан идээг эрхэмлэж ирсэн ёс жаягийн дагуу Монгол Улсын гавьят жүжигчин Г.Явгаан бүжигчдийн хамт хан хуурын хүндэтгэлийн ерөөл, цацал сүүний мэндчилгээ дэвшүүллээ.
Сүүний сургалтын хөтөлбөр нь үр ашигтай сүүний үйлдвэрлэл эрхэлж, хүнсний аюулгүй байдлыг хангах чадвар бүхий ажиллагсдыг бэлдэх, дотоодын чадавхыг нэмэгдүүлэх зорилготой. Сүүний үйлдвэрлэлийн салбарын ажиллагсдыг тусгайлан мэргэшүүлэх сургалтын бааз байгаагүй тул юуны өмнө сүүний сургалт явуулах байгууламжийг байгуулах асуудлыг шийдвэрлэсэн. 2005 оны 10 дугаар сард Улаанбаатар хотын Хүнсний технологийн коллежийн дэргэд Сүүний сургалтын үндэсний төвийг байгуулж онол, дадлагын хичээл явуулах орчин үеийн тохилог аудио, видео хэрэгсэл, төхөөрөмжөөр тоноглосон хичээлийн танхим, сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл-туршилтын цех, чанарын лаборатори бүхий цогцолборыг ашиглалтанд оруулав. Үнээнээс хэрэглэгч хүртэлх үйлдвэрлэлийн шат дамжлага бүрийг хамарсан сүүний мэргэжлийн сургалтуудыг богино хугацааны болон газар дээрх сургалтын хэлбэрээр зохион байгуулах боломжтой болж байгаагаас гадна коллежийн оюутнуудын дадлагын хичээлийг явуулах, “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд 600-д 1-2 дугаар ангийн сурагч нарт зориулж сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Сүүний худалдааны төвөөр бүтээгдэхүүн борлуулах зэрэг үйл ажиллагаа эрхлэх болов. Сургалтын төв нь дараах хэсгүүдээс бүрдэж байна. Үүнд:
- Бүрэн тоноглосон, насанд хүрэгсэдэд зориулсан сургалтын танхим
- Сүүний дадлагын хичээл явуулах болон үйлдвэрлэл эрхлэх зориулалттай бага оврын сүү боловсруулах цех
- Шинэ нэрийн бүтээгдэхүүний технологи турших тоног, хэрэгсэл
- Сүү, сүүн бүтээгдэхүүний шинжилгээний лаборатори, шаардагдах бодис, багаж, хэрэгсэл
- Сүүний үйлдвэрлэлтэй холбоотой техник, мэргэжлийн ном, гарын авлага, заавар бүхий жижиг номын сан
- Орон нутгийн сургалт зохион байгуулах явуулын сургалтын техник, хэрэгсэл
- Сургалтын материал бэлдэхэд зориулсан албаны өрөө
|
|
Сүүний сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт 2005-2006 онд
|
Сүүний сургалтын төв ажиллаж эхэлснээс хойшхи хугацаанд сүүний салбарын 1000 гаруй ажиллагсдыг богино хугацааны болон газар дээрх орон нутгийн мэргэжлийн сургалтанд хамруулсан ба үүний дотор бусад донор төсөл хөтөлбөрүүдийн ажилтан, хөдөө аж ахуйн зөвлөхүүдийг мөн оролцуулсан. Нийт оролцогсдын 60 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Үүнээс гадна Хүнс, хөдөө аж ахуйн яам болон бусад байгууллагатай хамтран дотоодын сүү, цагаан идээний үйлдвэрлэлийг дэмжиж сурталчилсан үзэсгэлэн худалдаа, өдөрлөгт давхардсан тоогоор 5000 гаруй хүн оролцож сонирхов.
|
|
Захиалгат сургалт
|
Сүүний сургалтын үндэсний төвийн сургалтын бааз, хэрэгслийг Хүнсний технологийн коллежийн оюутнуудын дадлагад ашиглахаас гадна салбарт үйл ажиллагаа явуулж буй бусад төсөл, хөтөлбөр, байгууллагын захиалга, хүсэлтээр сүүний сэдэвчилсэн сургалт явуулахад ашиглаж болно. Анхны богино хугацааны захиалгат сургалтыг АНУ-ын Олон улсын хөгжлийн Мерси Кор байгууллагын Говийн санаачилага болон Хөдөөгийн агробизнес дэмжих хөтөлбөрийн орон нутгийн зөвлөн-багш нарт зориулж 2005 оны 12 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулав.
|
|
2006 оны сүүний сургалтын хөтөлбөр
|
2006 оны сүүний сургалтын хөтөлбөр, календарчилсан хуваарийн талаар илүү мэдээлэл авах хүсэлтэй байгаа бол www.mongolia-dairy.mn вэб сайт үзэх буюу дараах хүмүүстэй холбоо барина уу:
Ч. Нарангэрэл,
Сүүний сургалтын менежер,
Хүнсний технолгийн коллежийн харьяа Сүүний сургалтын үндэсний төв
Улаанбаатар хот
Харилцах утас: +976-99237238
И-мэйл хаяг: foodcollege_03@magicnet.mn
С. Цэцгээ
Төслийн үндэсний захирал
GCSP/Mon/001/JPN Сүүний төсөл
ХХААЯ-ны 17 тоот өрөө, Улаанбаатар хот
Харилцах утас: +976-99113784, 976-11-462737,
И-мэйл хаяг: tsetsgee@mongolia-dairy.mn
|
|
 |
|
|
|
|