| Хүнс хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагвын илгээлт |
|
Мэдээ |
|
|
Монголчууд малынхаа сүү, саалийг ашиглах, цагаан идээ үйлдвэрлэж хоол хүнсэндээ хэрэглэж ирсэн баялаг сайхан уламжлалтай билээ. Өнөө ч энэ уламжлал алдагдаагүй. Хүн амын хүнсний хангамжид сүү цагаан идээ томоохон байр эзэлсэн хэвээр байна. Мал аж ахуйн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 20 гаруй хувь эзлэж байна. Үүний дотор сүү цагаан идээний үйлдвэрлэл чанар сайтай хүнсээр хангах, орлогын эх үүсвэрийг нэгмэгдүүлэх, улмаар ажлын байр бий болгох чухал салбар тул манай орны хувьд ядуурал, хоол хүнсний хомсдолыг 2015 он гэхэд 2 дахин бууруулах Мянганы хөгжлийн зорилтод хүрэхэд томоохон үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.
|
|
Ийм ч учраас Монгол Улсын Засгийн газраас сүү цагаан идээний дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлж, импортын хэмжээг бууруулж, хүнсний хангамжийг дээшлүүлэхэд ихээхэн анхаарал тавьж байна. Бид нарт сүүнийхээ нөөцийг бүрэн ашиглаж үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх боломж бий. Гол нь малчны хот, фермерийн аж ахуйд үйлдвэрлэж байгаа сүү, цагаан идээг эрүүл ахуйн ариун цэврийн үзүүлэлтийг ханган хэрэглэгчдэд хүргэх зохистой тогтолцоо бий болгох асуудал өнөөгийн амьдралаар хурц тавигдаж байна.
Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд Япон Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэмжлэг, туслалцаатайгаар сүүний салбарын үйл ажиллагааг сайжруулахад энэхүү төсөл чухал хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна.
Зах зээлийн тогтолцоо, эрэлт хэрэгцээнд нийцсэн, сүү үйлдвэрлэлийн анхны цэгээс хэрэглэгч хүртэлх гинжин хэлхээний шат дамжлагыг цогц байдлаар шийдвэрлэх, төрийн болон хувийн хэвшлийн оролцоог хангах талаар төслийн багаас явуулж байгаа үйл ажиллагааг дэмжин сайшааж байгаагаа илэрхийлье.
Хүнс, хөдөө аж ахуйн сайдын тушаалаар төслийн ажлыг дэмжиж чиглүүлэхээс гадна Монгол Улсын “Цагаан хувьсгал” Үндэсний хөтөлбөрийн асуудлыг улсын хэмжээнд зохицуулах үүрэг бүхий Сүүний үндэсний зөвлөлдөх хороог баталж ажилд нь оруулаад байна.
Энэхүү төслийн гарааны тайланд төсөл хэрэгжүүлэх стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө, хамтран ажиллах байгууллага, аж ахуйн нэгж, төсөл хэрэгжүүлэх бүс нутгийн талаар болон анхдугаар уулзалтын дэлгэрэнгүй тайланг оруулсан болно.
Төслийн зорилтыг амжилттай хэрэгжүүлж Монгол Улсын сүү цагаан идээний үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэхэд хамтран ажиллацгая.
|
Дэндэвийн ТЭРБИШДАГВА,
Монгол Улсын Их хурлын гишүүн,
Хүнс, хөдөө аж ахуйн сайд
|
Улаанбаатар хот
2005 оны 05 дугаар сар
|
|
|
|
|
|
|
|
|
- Power Point танилцуулга
- Илтгэл
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| Монгол орны сүүний салбарыг сэргээн хөгжүүлэх зорилгоор Япон улсын Засгийн газрын КР-2 хөтөлбөрийн санхүүжилттэйгээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага 3 жилийн хугацаанд үргэлжлэх төсөл хэрэгжүүлэхээр Хүнс, хөдөө аж ахуйн яамтай хамтран ажиллаж байна. Төслийн анхдугаар уулзалтыг 2005 оны 05 сарын 26-ны өдөр зохион байгуулав. |
|
|
|
|
| Сүүний салбарын улсын болон хувийн түншүүдийн хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэн, тогтвортой үргэлжлүүлэх үүднээс ХХАА-н сайдын 2005 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 52 дугаар тоот тушаалаар Сүүний үндэсний зөвлөлдөх хороо байгуулагдсан. |
|
|
|
| Сүүний төслийн сургалтын хөтөлбөрийн хүрээнд Сүүний сургалтын үндэсний төвийг хүнсний салбарын мэргэжилтэй ажилтан бэлддэг Улаанбаатар хотын Хүнсний технологийн коллежийн дэргэд байгуулж 2005 оны 10 дугаар сарын 31-ний өдөр албан ёсны нээлтийг хийв. |
|
|
|
| 2005 оны 11 дүгээр сарын 14-27-ны өдрүүдэд Сүүний төслийн үндэсний захирал С.Цэцгээгээр ахлуулсан Монголын төлөөлөгчид БН Бангладеш, Тайландын Вант улсын сүүний салбартай танилцах, ялангуяа сүү үйлдвэрлэгчдийн байгуллага/бүлгийн зохион байгуулалт, менежмент... |
|
|
|
|
|
|
|
|